Намбарын хүү орон нутагт “ангуучлах” болж

Багийнхандаа жийгдсэн Намбарын хүү орон нутгаар занимаддах болжээ. Нэгэнт араараа тавиулж, найдаж, түших тулгуургүй  болсон тэрбээр Солонгос улсаас ирээд удалгүй Төв аймгийн Цээл сумыг зорьсон байна. Генсек Н.Удвалаа дагуулан нутгийн ахан дүүсийг МАХН-д элсүүлж, бат илэрхийллийг нь газар дээр нь олгож эхэлжээ. Орон нутгийнхан ч нэгэн үе Монгол Улсын Ерөнхийлөгч байсныг нь хүндэтгэн, түүнд ихэд хүндлэлтэй харьцдаг гэнэ. Иймдээ ч тэрбээр санаагаа хэрэгжүүлж, Цээл сумаас 140, Баянчандманаас 70 хүнд МАХН гэх малгайг өмсгөж амжив. Улмаар МАХН-ын “Зуутын анхдугаар” хуралдааныг зохион байгуулсан аж. Хурлаар зуутын даргыг сонгожээ. Ингэхдээ мөн тэрбээр МАН-ын гишүүдийг ч сэм урвуулж эхэлсэн гэх мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, МАН-ын орон нутаг дахь гишүүд, дэмжигчдийг “Чингис” цогцолборт дайлж цайлсан талаар улс төрийн хүрээнийхэн хачир хийж сууна лээ.


Улс төрийн амьдрал зуслан руу нүүдэллэсэн сиймхийгээр экс ерөнхийлөгч маань санаагаа орон нутгаас эхлэн хэрэгжүүлж эхлээд байна. Харин ууган нэрээ сэргээсэн МАН дотроо бужигналдаж, Н.Энхбаяр гэх хар дарсан зүүдийг хэсэгтээ мартаж орхисон нь түүнд боломж олгосон хэрэг.

Хэзээний бэл бэнчин, хөрөнгө сайтай Намбарын хүү өрсөлдөгч намынхаа гишүүд, дэмжигчдийг дайлаад зогсохгүй, өөрийг нь дэмжвэл хойших амьдралдаа санаа зоволтгүй амьдрах боломжтой талаар  ч номлосон гэх нь бий.

Ямартай ч түүний “айлчлал” үргэлжилж, энэ долоо хоногт Сүхбаатарт хүрсэн гэнэ. Мөн л тэндээ шударга төрийг байгуулахын төлөө нэгдэхийг уриалж, өнөөгийн авлигад идэгдсэн төрийг цэвэрлэнэ хэмээн тунхаглажявна. Өөрөөрхэлбэл, Намбарын хүү цоо шинэ хүн болсноо олонд зарлаж байна.

МАХН-ын XVI их хурлын дараагаас эхлэн эргэлзээтэй   гэмээр үйлдэл хийх болсон тул улстөрчид төдийгүй жиргийн иргэд түүнийг экс экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр мөн үү хэмээн гайхширах болсон. Иймд тэрбээр өөрийгөө орон нутгийн иргэдэд таниулж эхэлж буй нь энэ. Hэгэн үе авлигын загалмайлсан эцэг хэмээн цоллогдож байсан нь хэн нэгний санаатай явуулга болохыг ч учирлах болсон байна.

Мөн одоо л улс орноо хөгжүүлэх цаг нь болсныг сануулж, өөрт нь итгэл хүлээлгэчихвэл бүх зүйл бүтэж, Монгол Улс цэцэглэн, хөгжих талаар ухуулга хийх аж. Намбарын хүү төрийн толгойд байвал улс орон авлигагүй, төр нь шударга, хөгжил нь урагшаа хөтлөх юм байх.

Хэзээний мэдээлэл тааруухан хөдөөнийхөн түүний ярьж буй үлгэрийг тун ч сайн сонсч, хөгшид нь уярч, өрөвдөх болжээ. Харин залуус нь уран цэцэн үгэнд нь хууртаж, сэрүүн зүүдэлж эхлэв.

Энэ нь ч Н.Энхбаяр ихээхэн урам өгч байгаа бололтой ургэлж инээмсэглэж явах болсныг орон нутгийнхан сонин хачин болгон хуучилна. Хилийн чанадад эмчлүүлээд ирэх зуур нь Ц.Шинэбаяр хөдөлгөөн байгуулан, өрх тусгаарлаж, Н.Удвалаас өөр тулах тулгуургүй болсон нь түүнийг улам хурцалж, дэмжигчдийн эрэлд гарахад хүргэсэн бололтой.

Ийнхүү 2Гаймгаар хэрэн тэнүүчилж, МАХН гэх толгойтой аравт, зуутын зохион байгуулалтыг 2012 оны шонхоруудын тулаанд ашиглах юм гэнэ. Ямартай ч  МАН-ынхан өвөр зуураа бужигнаж байх зуур экс ерөнхийлөгч маань орон нутагт байгаа хөл гарыг нь тасдаж, өөрийн эгнээндээ элсүүлж, ирэх сонгуулиар дүү нараа барьц алдуулахаар төлөвлөсөн бололтой.

Л.Нинжсэмжид

Эх сурважл: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих