Хилээр “мөс” оруулж ирээд баригджээ

9cbc342ed80b6551greatӨнгөрсөн амралтын өдрүүдэд гаалийнхан хилээр “мөс” оруулж ирсэн монгол эмэгтэйг шалгаж саатуулжээ. Тодруулбал, “Хонконг-Улаанбаатар”-ын чиглэлийн онгоцоор буусан иргэн Х-гийн гар тээшнээс “мөс” хэмээх мансууруулах төрлийн синтетик бодисыг илрүүлсэн байна.

Одоогоор хэргийг УМБГ-ын Хар тамхи, мансууруулах төрлийн бодистой тэмцэх тасагт шалгаж байгаа ажээ. Харин эл асуудлыг Буян-Ухаа дахь гаалийн газрынхан болон Гаалийн ерөнхий газрынхан тас нууцласан байгаа гэнэ.

Эх сурвалжийн хэлж буйгаар гар тээшиндээ “мөс” хэмээх бодис оруулж ирсэн бүсгүй хар тамхи зөөхөөс гадна гадаадад биеэ үнэлдэг байсан хар намтартай нэгэн гэнэ шүү.

 

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих