A-Capella хамтлаг шинэ уран бүтээл хийнэ

Нэгэн үе сонсогчдоо “Хэзээ”, “Сайн уу хонгор минь” зэрэг дуунуудаар догдлуулж байсан A-Capella хамтлагийн залуус уран бүтээлийн ажлаа эхэлжээ. Гэхдээ хамтлагийн зарим уран бүтээлчид байхгүй учир хамтлагаа шинэ уран бүтээлчдээр өргөжүүлсэн гэнэ.

Хуучин A-Capella хамтлагт байсан Доко, Чөөгий хоёр нь хамтлагийнхаа нэрийг авч үлдэн, хоёр эмэгтэй, нэг эрэгтэй дуучныг нэмж авчээ. Хамтлагийн шинэ гишүүдийг танилцуулахад “Эргээд ирээч”, “Чамайг хайрласан хэвээрээ” зэрэг дуунуудаараа олны танил болсон дуучин Эрка, мөн энэ жил СУИС-ийн Эстрад дуулаачийн ангийг төгссөн бүсгүй болон дуучин Лхагвасүрэнгийн дуулсан “Хайртай” хэмээх дууны клипэнд тоглосон залуугаар багаа бүрдүүлжээ.

Шинэ гишүүдээр эгнээгээ нэмсэн ч тэд хуучны A-Capella хамтлагийнхаа онцлогийг алдахгүй. Харин ч шинэ өнгө төрх, менежментийг бий болгож, A-Capella урсгалынхаа онцлогийг улам тод харуулах юм гэсэн. Тэд энэ удаа зөвхөн HD продакшинтай хамтран ажиллахаар болжээ.


URL:

Нэр: ct lottery tickets scratch tickets Огноо: 19 July 2018

Tel pain, telle soupe.

Сэтгэгдэл бичих