Янзаараа

11659280_1453859041600480_4969818640515397165_n

Зовхи өөдөө тэнгэрлэг санаа төрлөө ч
Зоргоор бүтэх тансаг амьдрал зүүдлээстэй
Зориг тэсвэр, цог жавхлан бүрдлээ ч
Зогсонги амьдралд үеийн үед хадаастай
(Золоор бид амгалан нутагт мэндэлжээ!)

Үйлээр учирсан үнэнч хайр нь байлаа ч
Өнгө мөнгөнд өөрийн эрхгүй үрэгдээстэй
Өөрчлөн хувиргах өнгөт хувьсгал мандлаа ч
Өрнүүн дэвшил, ялгуун хөгжил нь дарагдаастай
(Үнэндээ бид нийгмийг царцааж орхижээ)

Алтан гавалтай эрхэм дээдсүүд тодорлоо ч
Алхам ч урагшлахгүй бахь байдаг хэвээрээ
Асар хувьсамтгай ертөнц авхайтай зиндаархавч
Амьдрал, хувь заяа урьдын адил янзаараа
(Аяа бид, амрыг эрхэмлээд сурчихжээ)

Б.ОЙДОВ


URL:

Сэтгэгдэл бичих