Хүсэл төрөөд…

Олны дунд тормойн суух нэгэн бүсгүйг ажаад
Озон тэвэрч таалах хүсэл надад төрлөө
Бие сэтгэл дэхь бүхнийг нь
Би нүдээрээ тэмтэрлээ

Гаслан ёолох гунигаа мартаад
Гараас нь зөөлөн атгаж үзлээ
Амтат дарсыг тулгаж уугаад
Асуулгүй шууд түүнийг үнслээ
Бодлоороо цааш цамцыг нь тайлж
Богино банзалыг нь дээш сөхлөө…

Ичингүйрч тэр надруу инээмсэглэхүйеэ, тээнэглзэхүйд
Итгэл, сэтгэлийг минь эзэмдэхүйеэ, гижигдэхүй
Шүүрс алдан түүнийг би ширтэхүйеэ, биширхүйд
Шүлгийн онгод даруй төрөхүйеэ, хөглөхүй
Улаан өнгөт уруулыг нь шимэхүйеэ, амтлахуйд
Уулзсаар дассан мэт цэнгэхүйеэ, баясахуй
Сүрчиг ханхлах биеийг нь үнэрлэхүйеэ, мэдэрхүйд
Сүү цагаан цээж нь чичирхүйеэ, сандархуй
Цэцгийн баланд уусч шодой чинэрхүйеэ, хөвчирхүйд
Цээл усны давалгаанд норохуйяа, асгархуй
Сэрэл нь хөдөлсөн бүсгүй гийнахуйяа, янаглахуйд
Сэрж бодол минь түүнээс холдохуйяа, одохуй…

Хүзүүнээс нь доош бодлоороо нүцгэлж
Хүсэл төрөөд ийнхүү…

П.Энхбаатар


URL:

Сэтгэгдэл бичих