Герман Стандартын орон сууц 100% ашиглалтад орлоо

Удирдлагын акедимын зүүн урд байрлах Orgil Garden тансаг зэрэглэлийн 36 айлын орон  сууц (блокдоо 18айл, давхардаа 3 айл) ашиглалтанд орлоо. Монголд төдийгүй дэлхийд чанар хийцээ гайхуулдаг Герман Стандартыг баримтлал болгон бүтээсэн, орчин үеийн шинэлэг хэв маягтай хотхон таныг хүлээж байна.

Оршин суугчдын эрүүл ахуй тав тух, аюулгүй байдлыг бүх талаар нь бодолцон хамгийн чанартай барилгын материалаар бүтээсэн энэхүү хотхон амьдралын цоо шинэ хэв маяг шийдлийг мэдрүүлэх юм.

140, 95, 89 м2-тай 3-4 өрөө байр тус бүр нь хамгаалалтын халга, домофон систем, дижитал цоож, 2-3 ариун цэврийн өрөө, өндөр хурдны интернэт, IPTV, IP phone-ийн гурвалсан үйлчилгээг суурилуулсан, хамгийн найдвартай сонголтоор тоногложээ.

Orgil Garden хотхоны оршин суугчид тусгай шүүлтүүрээр шүүсэн зөөлрүүлсэн усыг шууд цорогноосоо хэрэглэх боломжтой юм. Ундны зориулалтаар шууд хэрэглэж болох зөөлрүүлсэн ус нь таны эрүүл мэндэд тустай төдийгүй арьсанд дээд зэргийн сайн үйлчилгээтэй.

Та бүхий эрүүл ахуй аюулгүй байдал тав тухийг дээд зэргээр бодолцон монгол инженерүүдийн ур ухаан, сэтгэлээ шингээн өндөр үүрэг хариуцлагтайгаар барилгын гүйцэтгэлийг дуусган 7-р сард улсын комиссд хүлээлгэн өглөө.

Шинэхэн оршин суугч та ямар ч засварт санаа зовохгүйгээр тайван амьдрах боломжийг бүрдүүлж өгсөн Orgil Garden тансаг зэрэглэлийн хотхонд заавал зочилж ирээрэй.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 88107007, 88117007 холбогдож лавлана уу


URL:

Сэтгэгдэл бичих