МОНГОЛЧУУДЫН АНДГАЙ, ТАНГАРАГ ӨРГӨХ ЁС

11258476_968621783171600_7449282241188067290_n-300x199

МОНГОЛЧУУДЫН АНДГАЙ, ТАНГАРАГ ӨРГӨХ ЁС. – МОНГОЛЫН АНДГАЙ ЗА БУЙ ЗА.

Монголчууд эрт цагаас хэлсэн үгэндээ хүрдэг, буцаж няцдаггүй байв. Тиймээс одоогийн Монголчууд ч бид яг тийм үзэл санаанд төлөвших ёстой. Монгол хүний за гэвэл ёо-гүй зартай үнэнч чанар энэ юм.

Чингис хаан, Жамуха сэцэн нар бүсээ солилцож, шагай аргайгаа солилцож, морио солилцож 3 удаа анд барилцаж байв.

Тоорил хан, андгай тавихдаа эрхий хуруугаа зүсэн цус дусааж андгай өргөж байв. Монголчууд ч мөн адил ийм аргаар хуруугаа адааж цусаараа андгай тавьдаг байв.

Андгай тавих ёс нь эдүгээ үе хүртэл хуурай ах дүүс болох ёсонд уламжлагдаж ирсэн. Төрөл садан бус хүмүүс ах дүү болох ёс хийхдээ цусаа сүү, усанд дусааж уудаг, мөн бүсээ солилцдог байв. харин Халх Монголд хүж барьж ах дүүс болох ёс гарч ирсэн нь түвд ба нангиадын соёлын бүрдэл байх.

1990 оны Ардчилал гарсаны дараа хуурай ах дүүс болох ёс бараг үгүй болох байдалтай байна. Хуурай ах дүүс нь төрөл ах дүүгээс ялгаагүй чухал АНДЫН НӨХӨРЛӨЛ байв.

Нийтлэл бичсэн: БОДОНГУУД М.ДӨШ.


URL:

Сэтгэгдэл бичих