Тэйлор Свифт хуншгүй загнажээ

Залуу хэдий ч чамгүй нэрд гараад буй Америкийн кантри дуучин Тэйлор Свифт маш сайн охин шиг харагддаг. Тэгвэл дуучин бүсгүй үргэлж энхийн цагаан тагтаа шиг байдаггүй аж.
ef87889dfee6cf5egreatҮүнийг түүний Британийн нэрт жүжигчин, ноён Иэн МакКэллентэй хэрхэн харьцсан явдал нь нотлон харуулав. Тэйлор бүсгүй хижээл настай жүжигчин эрийг Нью-Йорк дахь орон сууцнаасаа хөөж гудамжинд гаргажээ. Энэ сууцыг бүсгүй саяхан “Бөгжний эзэн” киноны найруулагч Питер Жексоноос худалдаж авсан юм.Жексон энэ орон сууцандаа өөрийн эртний анд, шидэт өвгөн Гендальфын дүрийг бүтээсэн МакКэлленыг үнэгүй суулгаж байжээ. Гэтэл Свифт уг сууцыг өөрийн болгосны дараагаар настай хөгшнийг хурдхан шиг байр суллаж өг хэмээн шаардсан гэнэ. Өвгөн түүнтэй ярьж, тохиролцохыг оролдсон ч залуу дуучин бүсгүй төмөр хатагтай шиг загнажээ. Свифт бүсгүй гүрийснээр жүжигчин өвгөн гудамжинд гарсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих