Гурван улс алтан медаль хүртээд байна

“Ulaanbaatar 2015” туялзуур сэлэмний залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Тэмцээний эхний өдрүүдэд эрэгтэйчүүдийн хүнд сэлэм, илд сэлэм буюу “saber”, эмэгтэйчүүдийн “saber” болон хөнгөн сэлэм буюу “foil” тэмцээний аваргууд тодроод байна.

Одоогоор Казахстан хоёр, Вьетнам, Ливан улсаас нэг нэг дэлхийн аварга төрлөө. Өчигдөр болсон эрэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд манай улсаас Б.Амарболд, Э.Энхтөр, Э.Нямлхагва,Б.Хаш-Эрдэнэ нарын тамирчид оролцжээ.

“Буянт-Ухаа” спортын ордонд болж буй “Ulaanbaatar 2015″ туялзуур сэлэмний залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэхэд үнэ төлбөргүй тул 09.00 цагаас эхлэн цаг тутамд УДЭТ-аас автобус үйлчилж байна.

Э.Гүнтөмөр


URL:

Сэтгэгдэл бичих