С.Карри их аварга Хакухо Даваажаргалтай оройн зоог барилаа

4049d9039a1b49309aad2519e328977eb5716536.pngСпорт ертөнцөд залуучууд ноёрхдог. Мөн аливаа улсын хамгийн алдартай хүмүүс нь спортын тамирчид байдаг. Тамирчид ч гэсэн улс орноо хамгийн гэгээлэгээр сурталчилдаг билээ. Япон мэргэжлийн сумо бөхийг дэлхий дахинд таниулах үйлст Монголын их аваргууд хүчин зүтгэж байгаа. Мэргэжлийн сумогийн 68 дэх ёкозүна Асашёорюү Дагвадорж Францын ерөнхийлөгч асан Ж.Ширак, алдарт дуучин Селин Дион, Холливудын домогт жижигчин С.Сталони, Д.Лундегрен зэрэг “дэлхийн хэмжээ”-ний одуудтай уулзан оройн зоог барьж, сумо бөх төдийгүй Монгол улсаа дэлхий дахинд таниулах үйлст үнэтэ хувь нэмэр оруулсан.

Харин 69 дэх ёкозүна Хакухо Даваажаргал Японы Токио хотод сумо бөхийг дэлхийд таниулах өдөрлөгт оролцож, өнөө цагийн хамгийн шилдэг сагсан бөмбөгч С.Карритай оройн зоог барьжээ.

С.Карри 2009 оны драфтын эхний бүсийн долоо дахь сонголтоор “Голден Стэйт Уорерз” багт ирж байв. Тэр цагаас хойш зургаан жил “Алтан мужийн дайчд”-ын төлөө тоглохдоо 2014-2015 оны улирлын аварга, 2015 оны улирлын үнэ цэнэтэй тоглогч, 2014, 2015 оны бүх оддын тоглолтын гишүүн, 2015 оны бүх NBA-ийн нэгдүгээр багт нэрлэгдэж, өнгөрсөн улирлын гурвын шидэлтийн шилдэг тамирчин болсон.

Мөн АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ “Мөрөөдлийн баг”-т тоглож, 2010, 2014 оны дэлхийн аварга цол хүртэж байлаа.

Э.Гүнтөмөр


URL:

Сэтгэгдэл бичих