Ирина Шейкийг ээжтэйгээ танилцуулав

4tk5n19rmgi6147dplqgls0qk5Холливуудын нэрт жүжигчин Брэдли Купер найз бүсгүй, супермодель Ирина Шейкийг Лос Анжелес хотноо амьдардаг ээж Глория Кампанотой танилцуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Брэдли өчигдөр ээжийндээ зочлох үедээ ийнхүү найз бүсгүйгээ танилцуулсан байна.  Уулзалт тун амжилттай болсон хэмээн сэтгүүлчид мэдээлж байгаа юм. Учир нь хэсэг хугацааны дараа Ирина, Глория нар дэлгүүр хэссэн байна.

 

Харин Иринагийн гэр бүл Москва хотноо амьдардаг юм. Жүжигчин эр ирэх зул сарыг Иринагийн гэр бүлтэй тэмдэглэхээр болжээ. Тэд зул сарын баяраар сүй тавихаар болсон хэмээн Брэдлигийн найз “TMZ” сайтад ярьжээ.


URL:

Сэтгэгдэл бичих