Улайдаггүй Ч.Улаан гаалийг самарч байна

ulaan5

Шийдлийн Засгийн газар хөөгдсөн зургаан сайдынхаа оронд шинэ сайдуудаа томилж дууслаа. Гэвч дэд сайдын томилгоо хийгдэх нь байтугай нэр дэвшилт болоогүй байхад сүйхээтэй зарим нэг нь чоно борооноор гэгч болов. Сангийн сайдаар Б.Болорыг томилогдохоос өмнө буяныг хурааж, бузрыг таслах ёстой Гаалийн Ерөнхий газрын даргаар О.Ганбатыг сэмхэн томилчихлоо.

МАН-ыг хөөж, харин МАХ намыг урьсан Зи-д улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд гол үүрэгтэй гаальдаа өөрийнхөө хүнийг тавих мэдэл дутав уу эсвэл Америк яваад эзгүй хойгуур нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг толгой мэдэн шийдчихэв үү, О.Ганбат эргэн томилогдчихлоо.

Түүнийг улайдаггүй Ч.Улаан Сангийн сайд байхдаа энэ албанд томилж “нялх” эхнэрийнх нь ах Даваасүрэн тамгын газрын дарга нь болж байсан юм. Гаальд шинэчлэл хийж байгаа нэрээр мянган гаальчдыг боомт болгоноор нь сэлгэн ажиллуулж, ар гэрийнх нь амьдралаар тоглосон О. Ганбтаг эргэж томилогдсонд гаальчид дургүйцэж эхэлжээ.

Бүр үйлдвэрчний хороондоо гомдол гаргаж, тэмцэж эхлэхээр болсон дуулдана. Босоо удирдлагатай болохоор эсэргүүцснийг нь халж сольж айлгалаа гэхэд тэмцлийг нь хурцлахаас биш тэд ухарахгүйгээр шийдсэн гэнэ. Ч.Сайханбилэгийн энэ томилгоо АН-д боловсон хүчний бодлого байхгүй журмын нөхдөд нь төдийгүй иргэдэд ойлгуулж, намын дарга Зи-д нь хүртэл дохио болоод өглөө. Буяныг хурааж, бузрыг арилгах тангарагтай гаальчид О.Ганбатын булхайг энэ удаад баримттайгаар илчлэхээр шийдсэн гэнэ.

Цуврал бий…

Эх сурвалж: Shuum.mn


URL:

Сэтгэгдэл бичих