Халуухан харилцаагаа сэргээх арга

Шинэхэн хосууд байх үе өнгөрөхөд хосуудын харилцаа нэг хэвийн байдалдаа гацдаг. Магадгүй хосууд нэг ордог ресторандаа орж, үздэг киногоо л үзэж, нэг газраараа л зугаалж, жил бүр нэг хэвийн аялалд гардаг болно. Унтлагын өрөөнд ч нэгэн хэвийн робот секс өрнөдөг болсон байдаг. Ингэснээр хосууд хоёулаа харилцаанаасаа уйдаж, бие биенээсээ хөндийрч эхэлдэг.ssxxГэвч та дараах санаануудыг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлснээр харилцаагаа аварч, эргэн халуухан хос болох боломжтой болно.

1. Хайртынхаа анхаарлыг өөр дээрээ хандуул

Нэг зүйлийг дахин дахин хараад байвал хэн ч сонирхохоо болино шүү дээ. Тиймээс гадаад төрхөндөө бага зэрэг өөрчлөлт хийж анхаарлыг нь татах хэрэгтэй. Жишээ нь үсний өнгөө өөрчлөх, намхан ултай гутал өмсөхийн оронд өндөр өсгийт өмсдөг болох, оройн хоолон дээрээ энгийн хувцаслахын оронд илүү тачаангуй даашинз өмсөх, вакс хийлгэж, уруулаа улаанаар будах гэх мэт юу ч байж болно. Ямар ч байсан энгийн хийдэг зүйлсээсээ өөр зүйл сэдэж, аль алинаа гайхшруулах хэрэгтэй.

2. Жижиг нууц байх хэрэгтэй

Гэрт болон ажил дээр болсон бүх зүйлийн талаар нэгд нэгэнгүй тоочих шаардлагагүй. Мэдэх хэрэгтэй зүйлсийг нь л хэлээд бага зэрэг нууцлаг зүйл үлдээж сонирхлыг нь төрүүл.

3. Гэнэтийн бэлэг барь

Тоглолтын тасалбар авах ч юмуу эсвэл дуртай амттанг нь хийж гэнэт баярлуул. Мөн өөр сайхан санаа сэдэж, илүү томоор гэнэтийн бэлэг бариарай. Магадгүй эргээд чи гэнэтийн бэлэг авах болно.

4. Түүнээс хүсч буй халамжаа өөрт нь эхлээд өг

Хайрт чинь чамд юу хийж өгвөл, ямар халамж үзүүлвэл чамд сайхан санагдах вэ? Хэрэв түүнээр массаж хийлгүүлж, халуун ванн бэлдүүлж, дотно үгс хэлүүлэхийг хүсдэг бол эхлээд үүнийгээ хайртдаа хэрэгжүүл. Хариуд нь тэд санаа авч чамд эргүүлээд бэлэг барих болно.

5. Тачаангуй байдлаа гарга

Хүсэл тачаал чинь төрж эхэлсэн бол хайрт луугаа мессеж илгээ. Яг ажлын өдөр дунд хайртаасаа халуухан үгтэй мессеж хүлээж авах шиг эротик зүйл гэж үгүй. Үг хэллэг нь аль болох дүрсгүй, тачаангуй байх ёстой шүү.

6. Хайрцагнаас гадна сэтгэ

Ихэнх хүмүүс сексийн үеэр шинэ зүйл туршиж, мэдрэхийг хүсдэг. Гэвч зарим нь бүтэлгүйтэхээс эсвэл хамтрагчдаа таалагдахгүй байхаас айж, ичсэнээс болж хэрэгжүүлдэггүй. Хайртыгаа сонирхолтой секс тоглоом, массажны лаа гэх мэт шинэ зүйлсээр гайхшруулж болно. Эсвэл гарыг нь хүлэх, нүдийг нь боох зэргийг туршиж ч болох юм. Ингэснээр чи удирдлагыг гартаа авж, түүний мэдрэмж бүрийг удирдах болно.


URL:

Сэтгэгдэл бичих