Селена Гомес нүцгэн зургаа нийтэлжээ

1g23dfgdgd

Дуучин Селена Гомес өөрийн нүцгэн зургаа интернэтэд нийтэлжээ. Гэхдээ тэр зүгээр ч нэг тайчсангүй, өөрийн шинэ цомгоо сурталчлах гэж тэр.

Өнөөгийн дуучид цомгоо зарахын тулд юу ч хийхэд бэлэн байх юм даа. Залуухан, халуухан Селенагийн шүтэн бишрэгчдэд энэ зураг нь ихэд таалагдаж, магтаал ба лайкаар ёстой булж өгчээ.

23 настай Селена шинэ цомгоо “Revival” гэж нэрлэсэн байна. Цомгийн нээлт 10-р сарын 9-нд болох аж. “Revival” бол Селена Гомесын 2 дахь бие даасан цомог.  Өмнөх цомог “Stars Dance” нь 2013 онд гарч “Billboard 200″-н эхний байранд орж, харин “Good for You” дуу нь “Billboard Hot 100″-д 9-д жагссан удаатай.

“Би үнэн чанартай бүтээл хийхийг хүсч Мексикт хүртэл очсон. Би ажиллахыг хүсч байсан хүмүүстэйгээ ажиллалаа. Намайг дэмждэг хүмүүстэй ажилласан, энэ миний хувьд үнэхээр чухал зүйл. Миний амьдралын дараагийн үе шат бол эм хүн болж хувирах. Иймээс би бүгдийг хяналтандаа байлгах хэрэгтэй байсан. Фанатууд маань энэ цомгоос олон зүйлийг ухаарч ойлгох байх. Энэ нь зөвхөн хайр сэтгэлд хамаатай биш, амьдралд эзлэх өөрийн байр суурь, нөхөрлөл, итгэл үнэмшил зэрэгт ч хамаатай гэж би бодож байна” гэж Селена Гомес өгүүлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих