УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр  Төрийн ордны “Г” танхимд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах асуудал болон Үндсэн хуулийн цэцийн хууль бус үйл ажиллагаа, шийдвэртэй холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

c6492ca9bdd7836coriginal

Тэрээр мэдээлэлдээ, Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргасан тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 заалтад Үндсэн хууль зөрчсөн байна гэж.

Үүнийг хууль журмынхаа дагуу хэлэлцээд явах байх. Шууд бус утгаараа Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах асуудалд саад болох зорилготой, улс төржсөн шийдвэр гаргалаа гэж ойлгож байгаа учраас байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Үндсэн хуулийн цэц маш хариуцлагагүй шийдвэр гаргалаа. Яагаад гэвэл Монгол Улсын төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлд Монгол Улсын төсвийн 42.7, 6 дугаар зүйлүүдийг зөрчсөн бол томилсон байгууллага нь шууд огцруулах үндэслэл болно гэж заасан байдаг. 42.7 дугаар заалт нь төсөвт зохицуулалт хийхдээ хөрөнгийн болон урсгал зардлыг хооронд нь шилжүүлэх, төсөвт тусгагдаагүй арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглоно гэж заасан.

УИХ-ын гишүүний санаачилгаар Засгийн газрын гишүүнийг огцруулах үндэслэл нь Төвсийн тухай хуулиар тодорхой зааж өгсөн байдаг. Зөвхөн УИХ-ын тухай хуулийн 7.1.12 дугаар зүйлээр шийдсэн асуудал биш. Хэрэв  цэцийн дүгнэлтийг хүлээж авбал Төсвийн тухай хууль хэрэгжихгүй гэсэн үг. Төсвийн ерөнхийлөн захирагчидад УИХ хяналт тавих бололцоогүй болно хэмээн тайлбарласан юм. Мэдээллийн төгсгөлд УИХ-ын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих