Оюу чулууны асуудал хариуцсан түр алба ажиллана

оюу_эрдэнэт_хулгай_0“Эрдэнэт” үйлдвэрийн орлогыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр болдог оюу чулууг зөвшөөрөлгүй түүх, хулгайлах хэргийг таслан зогсоох зорилгоор компанийн Хуулийн хэлтсийн дэргэд Оюу чулууны асуудал хариуцсан түр албыг байгуулсан байна.

Тус алба энэ сарын 14-нөөс үйл ажиллагаа явуулна. Оюу чулууны асуудал хариуцсан түр алба нь Хүдрийн ил уурхайн ашиглалтын явцад илэрсэн оюу чулуу буюу малахитжсан чулууг түүж цуглуулан худалдан борлуулах ажлыг хариуцах юм байна.
Н.Гантөгс

URL:

Сэтгэгдэл бичих