Солонгос руу ингэвэл явахгvй, харин тэгвэл…

Єнєєдєр монголын арван мянга орчим залуус Солонгос улсад хєдєлмєр эрхлэх иргэдийн бvртгэлд хамрагдчихаад бєєн баяр хєєр болчихсон хаа нэгтэй яваа. Бараг л явчихсан юм шиг хєєрцєглєж байгаа биз. Зарим нэг нь бvр очоод яаж ажил хийхээ бодоод, амьдралаа тєлєвлєчихсєн явж байж ч мэднэ.  Бас тэдгээрийн ар гэр нь ч их л баясалтай байж таараа. Гэхдээ тэдэнд одоо ганц даваа vлдсэн. Тэр нь хэлний шалгалт. Vvнд л тэнцчих юм бол Ємнєд Солонгос улсыг зорих нь бараг л ойлгомжтой гэж бодож болно. Зєвхєн хvлээх л vлдэнэ гэсэн vг. Энэ даваагаа давах гэж энэ олон залуус єнєєдєр, яг энэ мєчид аягvй бол Солонгос хэлний дvрмийн ном шагайгаад сууж л байгаа. Сэргэлэн нэгэн нь шалгалтанд ирэх мянган асуултаа олж аваад тvvндээ бэлдэж байгаа биз. Тэр хэлний шалгалт гээд байгаа нь тийм ч амар даваа биш ээ. Тиймээс хvн бvр сайн бэлдэхгvй бол энэ удаад гуравхан мянган хvн Ємнєд Солонгос Улсад Хєдєлмєрийн гэрээгээр ажиллуулах юм гэсэн. Нэг ёсондоо бvртгvvлсэн хvмvvсийн гурван хvний нэг нь л тэнцэнэ. Тиймээс дор бvрнээ л хичээцгээж байна.

Харамсалтай нь тэдний хичээл зvтгэл талаар болох нь элбэг. Зvгээр л сэргэлэн цовоо, сэтгэж чадсан нэгэн нь л бараг Ємнєд Солонгос Улсыг зорих болсоор удаж байна гээд хэлчихэд нэг их буруудахгvй л болов уу. Энэ vгийг би зvгээр нэг хэлээгvй ээ. Шалгалтанд нь орж vзсэн хvний хувьд хэлмээр санагдсан юм. Одоогоос хоёр жилийн ємнє юм уу даа, Солонгост хєдєлмєрийн гэрээгээр ажиллах хvсэлтэй иргэдийг бvртгэж байлаа. Нэг найз маань хамт очиж бvртгvvлье гэхээр нь юм санасан ч vгvй бvртгvvлчихсэн юм. Юмыг яаж мэдхэв, сард сая тєгрєгний цалинтай Солонгос улсад очихыг хэн ч бодно биз дээ.

Тухайн vед 28 мянга билvv дээ мєнгийг банкинд тушаагаад тэгээд бvртгvvлж байсан санагдаж байна. Бvртгvvлэх хvний тоонд хязгаар тавиагvй байсан тул дугаарлах ч бараг шаардлагагvй байв. Дараа нь мэдээгээр vзсэн чинь 16 мянга гаруй хvн бvртгvvлчихсэн байв уу даа. Тэгснээ эдгээр хvмvvсээсээ хоёр мянгыг нь л Солонгос улсад ажиллуулна гэдэг байгаа. Найман хvний дунд ганцхан боломж шvv дээ. Энэ бvртгvvлсэн 16 мянган хvнээсээ Солонгос хэлний шалгалт аваад эхний хоёр мянгад орсон хvнийг нь тэнцvvлж Солонгос улс руу нэрийг нь явуулна гэлээ. За би ч бараг явна гэдэг бvтэхгvй гэж бодлоо. Тэгтэл найз маань ‘’Солонгос хэлний сургалтанд суугаад хэлийг нь сурчихаа, амархан, дээр нь сургалтууд ч хямдхан олдоно’’ гэсээр байгаад нэг сургалтанд хоёул бvртгvvллээ. Тєлбєр нь боломжийн 55 мянга. Сар сурлаа. ‘’Аниё’’-тайгаа болчихно биз дээ энэ хугацаанд чинь. Шалгалт нь ч дєхєж би гэж нэг бардам нєхєр сургалтанд суугаад алзахгvй болчихсон гэсэн бодол євєртлєєд л шалгалтандаа орлоо доо. Найз маань яахав угаасаа ємнє нь Солонгос явж ажиллаж байсан болохоор жаахан ном эргvvлээд л Солонгос хэлээ сэргээчихсэн. Хоёул єєр єєр єрєєнд хуваарилагдаж, хоёр биендээ амжилт хvсээд л тус тусын ангид орчихов оо. Ангид ороход тус тусын бичиг баримтыг шалгуулаад, царай зvсээ бичиг баримттайгаа тулгаад орно.

Би ч ном журмын дагуу л ороод заасан тоот ширээн дээр нь балаа тас атгасаар суучихлаа. Ганцхан бал авч орохыг л зєвшєєрнє. Ар араасаа хvмvvс ангид орж ирсээр байгаад бараг 20 гаруй залуус бvрдэв. Тус тусдаа нэг ширээн дээр сууна. Бид ч юу гэж зvгээр суухав, нэг нэгэндээ ‘’туслаарай манайхаан, цаас шидээрэй, надад хуулуулаарай’’ гэх зэргээр сурагч оюутан цагийнхаа зангаар дохилцож гарлаа даа. Удсан ч vгvй хоёр монгол бололтой хvн, нэг Солонгос хvний хамт орж ирээд нэрсийг маань нэг нэгээр нь дуудаад зургийг нь дахин тулгаад зааж єгсєн газар суусан байна уу vгvй юу гэдгийг шалгалаа. Шалгаж дуусаад Солонгос хvн нь гараад явчихав. Vлдсэн хоёр монгол хvн нь бидэнд хандаж ‘’бид хоёр та нарыг хянах болно, байр байрандаа суухыг анхааруулья, хуулж болохгvй….’’ гэх зэргээр цааш дvрэм журам шиг юм танилцуулж байтал дундуур нь нэг шалгалтанд оролцогч ‘’багшаа, та адилхан Монгол хvн байна даа, бид нарыг харж vз л дээ…’’ гэх зэргээр найраа хийх гэж оролдлоо. Тэр хоёр монгол хvн ‘’болохгvй ээ, бид чинь энд хянах гэж мєнгє авч байгаа’’ гэж хэлээд дуусав уу vгvй юу єєр нэг Солонгос хvн орж ирээд бидэнд нэг нэг шоглоом тарааж єглєє. Сонсголын шалгалтаа авах гэж байгаа нь энэ аж. Бага зэргийн тайлбар хийж, хэрхэн шалгалт авах, шалгуулагч хэрхэн бєглєх талаар мэдээлэл єгєєд Сонсголын шалгалт эхэллээ. 30 минутын хугацаатай 25 текстийг єєрийн сонсголоороо ойлгож шоглоомон дээрх хувилбаруудаас дугуйлах байлаа. Сар Солонгос хэлний дамжаанд сурсан гэж єєртєє бардаад байсан би сонсох шалгалтан дээрээ ч хєгєє чирэх нь тэр ээ. Ёстой л бинго гэдгийг тэр vед л хийсэн дээ. 30 минутанд 25 асуулт гэхээр нэг дасгалыг минут гаран л хийнэ гэсэн vг. Шалгагч 30 минут яриагаа сонсгоод л шууд шоглоомыг хурааж авах тул дараа нь бєглєнє гэсэн ойлголт байхгvй. Тиймээс над шиг ‘’бингодсон’’ хvн ангиар дvvрэн байсан нь тодорхой. 30 минут нь ч дуусч, єнєєх Солонгос хvн шоглоомоо хурааж аваад гараад явчихлаа. Гарсан даруйд нь бид нар шуугиж гарлаа. ‘’Нэгийн хэд байсан бэ, сvvлийх нь аль гэж дугуйлсан бэ…’’ зэргээр ам хэлээ уралдуулан ярилцаж суутал дахиад л нэг Солонгос хvн орж ирлээ. Бас нэг хоёр хуудас шалгалтын материал тус тусын ширээн дээр тавиад бага зэргийн тайлбар єгєєд гараад явчихав. Хоёр монгол багш маань за наадахаа л одоо сайн хий, 40 минутын дараа хурааж ав гэсэн шvv гэж хэллээ. Бид ч ‘’хор найруулж’’ хоёр монгол руугаа ам нийлэн ‘’Сая сонсох шалгалтаа сайн хийж чадсангvй ш дээ, одоо ядаж бичихээ сайн хиймээр байна, та хоёр эвтэйхэн эд нарт мэдэгдэхгvйгээр бид нарыг жаахан харж vзээч дээ, бид нар ч бас та хоёрт хоосон байхгvй ээ’’ гэх зvйлийн юм ярьж гарлаа.

Ядаж байхад хоёр монгол багш хоёулаа солонгос хэл мэдэхгvй. Бусдаасаа л хуулахгvй бол єєр сонголт байхгvй. Хоёр монгол ч найраанд орж ‘’солонгос шалгагч нар нь ойр ойр орж ирж шалгана шvv, тэгэхэд нь чив чимээгvй юу ч болоогvй юм шиг суугаарай, бид хоёрт юм зум єгєх гээд яах вэ, гол нь баригдахгvй байх хэрэгтэй’’ гэдэг юм байна. Бид ч бvгдийг нь зєв дугуйлчихсан юм шиг баярлав. Шууд л хууллаганы ажилдаа орох гээд хажуу залуутайгаа жаахан танилцаж Солонгос хэл хэр мэдэхийг асуулаа. Тэгсэн харин мань эр Солонгост хоёр жил ажиллаж байгаад ирсэн гэдэг байгаа. Миний магнай дээр нар мандах шиг л боллоо. Шалгалтын текстээ бєглєх зуураа санамсаргvй тvvний мандатыг нь харчихлаа. Мандатных нь зураг єєрийнх нь зурагнаас тэс єєр гээч. Гайхаад энэ чинийх мєн vv гэж асуутал ‘’манай нэг найзынх байгаамаа, би оронд нь шалгалт єгч байгаа юм, манай найз солонгос хэлэндээ тааруу’’ гэдэг байгаа. ‘’Яаж шал єєр царай зvстэй байж оров’’ гэтэл ‘’Мэдэхгvй, юм ярихгvй л оруулчихлаа ш дээ’’ гэв.

Ингэж бодохоор хоёр гурван удаа л зургийг нь тулгаж хараад байсан гуйлинчууд анзааргагvй хvмvvс байдаг бололтой. Шалгалтын хугацаа ч дуусч, хуулах нэг нь хуулж, хуулуулах зарим нь хуулуулж, амин хувиа аргацаах нь аргацааж нэг ангид хуваарилагдсан залуус шалгалтын материалаа єгч дуусаад ангиас гарлаа. Сонсголын болон текст нийлээд 200 онооны шалгалтнаас бид уг нь 100 оноо авахад л тэнцэнэ. Нийт 50 текст гэж бодохоор дор хаяж 25-ийг зєв бєглєж байж тэнцэнэ гэсэн vг. Гэвч хэдий энэ оноогоо аваад тэнцсэн ч ердєє 2000 хvн шалгаруулна гэсэн болохоор эхний энэ тооны байранд орсон хvмvvс л Солонгос руу явах эрх авах юм. Тиймээс дvнгэн данган тэнцсэн хvмvvс бол оноо нь хэдий хvрч байсан ч Солонгос явж чадахгvй.

Ангиас гараад найзтайгаа уулзтал бєєн бухимдал гарч ирэв. Яасныг нь тодруулбал нэг ангид хувиарилагдсан нєхдvvдийнх нь ихэнхи нь хvний оронд орсон хvмvvс нь Солонгос хэлний багш нар байж гэнэ. Бас Солонгост олон жил ажиллаж хєдєлмєрлєєд ирсэн хvмvvс ч цєєнгvй байсан аж. Бас болоогvй, манай хvн єєрєє Солонгост ажиллаж байгаад ирсэн гэдгээ хэлчихсэн болохоор хавь ойроос нь хvмvvс юм асуугаад, хуулуулаач гээд гуйгаад байсан аж. Гуйлганд нь хариулсаар байгаад єєрєє зарим юм аа хийж амжаагvй гээд нэлээд бухимдалтай ангиасаа гарч ирж байлаа. Бид хоёрын шалгалт нэг иймэрхvv л єнгєрлєє. Гэртээ очоод юу юугаа хийж чадаагvй, юун дээрээ алдсанаа номон дээрээ тулгаад, нягтлаж vзээд оноогоо бодтол 100 дєнгєж давсан оноог хоёулаа авсан байв. Шалгалтын албан ёсны хариу нь ч гарч бид хоёрын тулгасан оноотой яг тас таарч байлаа. Хэдийгээр шаардлага тавьсан оноонд нь хоёул тэнцсэн ч хоёр мянга дахь хvний онооны хаана ч хvрсэнгvй. Би ч єєрийнхєє оронд Солонгос хэлэндээ сайн хvн оруулдаг байж, найз маань ч бас хvнд хуулуулалгvй єєрєє хийдэг байж гэж хоёул ам барьсаар тэр жилийг vдэж билээ. Шалгалтын явц нэг иймэрхvv л єнгєрсєн юм даа. Харин энэ жил яажшуухан єнгєрєх юм бол доо…


URL:

Сэтгэгдэл бичих