М.Зоригт: Би яагаад өөрөө өөрийгөө дэвшүүлээд “Зам тээврийн сайд” болчихов гэхээр….

М.Зоригт сайд болсон тухайгаа ийнхүү тайлбарлалаа

-Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Монголын эдийн засаг бүх л зүйл хөөсөрчихсөн байсан. Нэг их мундаг юм хийгээд байгаа юм шиг боловч цаанаа бодит эдийн засгийн бодит байдал олны мэлмийгээс хол байсан. Тэгэхээр бодит байдал руугаа бууж ирэх, дээр нь 2/3-р зээл авах ёстой байсан зээлийн таазыг буулгах гэх мэтчилэн олон зүйл шийдэхийн тулд Н.Алтанхуягийн Засгийн газрыг буулгахаас өөр аргагүй байдалд орсон.

Яагаад гэвэл маш том сөрөг хүчний дэмжлэгийг Н.Алтанхуягийн Засгийн газар алдсан. Нэгт үүнийг ойлгох ёстой. Дараа нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдсан. Та нар санаж байгаа бол би тэнд нэрээ дэвшүүлээгүй. Санал ирэхэд татгалзсан хариу өгч байсан. Тиймээс би яг л хэлснээрээ байсан.

Өнөөдөр би яагаад өөрөө өөрийгөө дэвшүүлээд Зам тээврийн сайд болчихов гэхээр өнгөрсөн найман сар, МАН-тай хамтран ажиллах хугацаанд зам тээврийн салбарт хийгдэж байсан олон улсын болон дотоод гэрээ хэлэлцээрийг бүгдийг нь зогсоосон. Өнөөдөр нэг см зам тавьж байгаа газар байхгүй. Энэ бүгдийг хараад зүгээр сууж болохгүй байна хэмээн тайлбарлалаа


URL:

Нэр: byambajav Огноо: 11 September 2015

ЯГ оноод хэллээ. Тиймийн учир шинэ нисэх хүртэлх хурдны зам, Налайхын зам, Улаанбаатарын
4 гүүрийн гүйцэтгэгчийг эх оронч халуун сэтгэл гарган шалгаруулж энэ ажлыг эхлүүлбэл таны рейтенг геометр прогрессээр өснө дөө.

Сэтгэгдэл бичих