Р.Анхням улаан хивсний ёслолд үндэсний брэндээр гоёлоо

БНХАУ-ын Тэнгэрээр нисэх олон ангит киноны шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өчигдөр болсон байна. Уг наадамд “Гаадан Мээрин” кино нэр дэвшин өрсөлдсөн байна. Киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Р.Анхням Монголоос анх удаа уригдан оролцож байгаа юм.

Учир нь Гаадан Мээрингийн эхнэр Муданы дүрийг бүтээсэн тэрээр газар шороогоо хамгаалан тэмцэж байгаа бөгөөд тулааны хүнд зураг авалтуудад амжилттай оролцсон аж. Түүний ур чадварыг хятадын урлаг судлаачид өндрөөр үнэлж шагнал гардуулах ёслолд урьсан байна. Ингэснээр манай улсаад анх удаа гадны кино наадмын улаан хивсны ёслолд гол дүрийг бүтээсэн жүжигчин оролцож байгаа юм. Дашрамд сонирхуулахад Р.Анхням улаан хивсний ёслолд оролцох гоёлоороо Гоёогийн даашинзыг сонгосон байна.

Үндэсний брэндээрээ дэгжирхэх гэсэн түүний саналыг хүлээн авсан Гоёогийн дизайнерууд хадны сүг зургийн хээтэй цагаан шаргал өнгийн даашинз хийж өгчээ. Мөн эсгий урлал хийдэг дизайнерууд гутал цүнхийг хийж өгсөн байна. Тэгэхээр Р.Анхням хятадын киночдын улаан хивснээ үндэсний брэндээрээ гоёж гайхуулж явна.


URL:

Сэтгэгдэл бичих