Дуучин Ану бизнесээ өргөжүүлэхийн тулд бондгор, мяраалаг хүүхнүүдтэй найзлах болжээ

20150914114419Дуучин гэхээсээ илүүтэй эд хөрөнгө, эдлэж хэрэглэх зүйлээрээ олны атаархлыг төрүлдэг дуучин Анугийн амьдрал бусдын сонирхлолыг үргэлж татдаг. Тэрээр нэг хэсэг тээгч эхээр хүүхдээ төрүүлсэн гэж олны хэл аманд өртөж намжиж амжаагүй байтал хоёр дахь охиноо гаргасан. Тэгвэл сүүлийн үед ” би ер нь уран бүтээл хийхгүй” гэж хэлэх болсон дуучин шинэ бизнес хийж эхлээд байгаа бөгөөд түүний ажил тун урагштай яваа. Тодруулбал:төрсөн дүүтэйгээ хамтран “Fruiteatox” нэртэй тураах цай зарж эхэлжээ. Цаг үргэлж бүтээгдэхүүнээ цахим ертөнцөөрөө сурталчилж олны танил хүмүүсийг эгнээндээ элсүүлэн рекламдаж байгаа учир түүний шинэ бизнес тун амжилттай байгаа гэнэ. Турахыг хүссэн охидын хүслэн болсон Ану цаашид энэхүү бизнесээрээ дагнах гэнэ. Юутай ч чамгүй эд хөрөнгөтэй дуучин Ану турах хүсэлтэй хүүхнүүдийн хүслэн болж бизнесээ өргөжүүлэхийн тулд бондгор, мяраалаг хүүхнүүдтэй найзлах болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих