Дуучин Ноён Бондгорын эрс “Стийлүүд”

Хаанаас нь ч харсан харц дүүрэн эх үрсийн элч дуучин Ноён Бондгорын фэнүүд 8 настай балчираас 80 настай буурай хүртэл бий. Саяхан гавъяат С.Жавхлан ахынхаа “Хамаг Монгол” төслийн шинэхэн дууг дуулсан өхөөрдөм дуучин маань уран бүтээлдээ шамдан ороод тун завгүй яваа гэнэ. Монголын рок поп, зохиолын дуу, хүүхдийн дууны ертөнцөд өөрийн орон зайг бий болгосон чадварлаг дуучинг хэзээд ам барьдаггүй амьдаар дуулдагийг нь фэнүүд нь шагших юм билээ.

Мөн тэрээр цахим ертөнцийн идэвхитэй нэгэн төдийгүй бас их сониуч хүн бололтой. Төрөл бүрийн загвартай шил, малгайнаас эхлээд этгээд өвөрмөц үсний засалттай зургуудаа олон нийтэд цацаж чамгүй олон лайк цуглуулдаг нэгэн. Саяхан нэгэн тоглолт дээр очихдоо тоглолтын хувцасаа мартаж очоод хөгтэй явдал тохиолджээ. Гавьяат Г.Батбаяр, дуучин Б.Батболд нарын дээлийг өмсөх гээд бараагүй гэнэ лээ.10151886_702804129831799_6591287077308126667_n125747236201509141202-450x600Тун удахгүй Ноён Бондгор ээждээ зориулж, Ээжийн тухай нэгэн шинэ уран бүтээлээ гаргаж байгаа төдийгүй энэ ондоо багтан анхны бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа гэсэн. Түмэн олныхоо хайр хүндлэлийг хүлээсэн бондоолой дуучиндаа амжилт хүсье. Урлагийн тэнгэр Янжинлхам бурхан ивээж байх болтугай.


URL:

Нэр: зочин Огноо: 17 September 2015

мундаг шүү амжилт

Сэтгэгдэл бичих