Монголын залуучуудын хийж сонирхож байгаа ФБ дээр анзаарагдсан 10 эерэг зүйл

Монголын залуучуудын хийж сонирхож байгаа ФБ дээр анзаарагдсан 10 эерэг зүйлүүд:

1. Хөдөө, уул хадруу их явдаг болсон байна;

2. Байгалийн зураг, фотографи сонирхдог, бас чадварлаг болсон байна;

3. Жимс ногоо түүчхээд байгаль орчноо хамгаалах сэтгэлтэй болсон байна;

4. УБ хотоо цэвэрхэн нямбай байлгахын тулд хувь хүний оролцоо чухал гэдгийг хэсэг хүмүүс ч гэсэн ухаарсан байна;

5. Залуучууд архинаас холдож, эрүүл мэндэд анхаарч, биеийн тамираар хичээллэж байна;

6. Оюутан залуус сургуулийн сурах бичгээс гадна, гадаад ном, хэвлэл, уран зохиол уншиж урлагийн мэдлэгтэй болж байна;

7. Хүний эрх, бие биенээ хүндэтгэх, ойлголцох гэдэг нь харилцааны чухал хэсэг гэдгийг ухаарч байна;

8. Мэдээ, мэдээллийг шүүж сурч байна;

9. Ах эгч нар дараагийн үеийнхэнд сайн үлгэр дуурайл болж байна;

10. Хамгийн сүүлд, хамгийн гоё нь залуучууд үндэсний хувцас дээлийг урьд онуудаас бодвол илүү хэрэглэдэг, бахархдаг болсон байна.

Эдгээр дурдсан эерэг зүйлүүд бол манай нийгмийн өнгөт потенциал. Залуучууд өнгөтэй байхгүй бол өөр хэн байх вэ? Улс төрийн асуудал ямар ч улсад байжил байдаг, хэсэг нь нэгнийгээ гахай нохойгоор дуудаж байхад, нийгэм өөрөө шинэчлэгдэж, залуучууд нийгмийг өөрчилдөг. Залуучууд, хүн бүхэн, энэ нийгэмд иргэний бас хувийн үүрэгтэй гэдгийг битгий мартаарай. Магадгүй, улс орон, байгаль орчноо хайрлах сэтгэхүй нь гадна улсуудаас нутаг орноо харaмалсан сэтгэл байж магад.

Залуучуудаа дэмжиж энэхүү FB дүн шинжилгээг хийлээ. Амжилт. О.Гантулга


URL:

Сэтгэгдэл бичих