Оргодол хүүхдүүдийг Зүүнхараагаас барьжээ

Зайсан дахь хүүхдийн 411 дүгээр хорих ангиас оргосон хүүхдүүд нэг  сарын дараа баригдлаа. Тодруулбал тэд өнгөрсөн  долдугаар 31-нд оргосон юм. Нийт  зургаан хүүхэд оргосноос   дөрвөн нь удалгүй баригдсан ч үлдсэн хоёр нь саяхныг болтол олдоогүй байсан юм. Харин  энэ сарын 25-нд Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараагаас баривчлагдсан байна. Уг оргодол хүүхдүүдийн тав нь хулгайн хэргээр , нэг нь хүчингийн гэмт хэрэг үүлдэн ял шийтгүүлж хоригдож байсан аж.
А.Тэргэл

URL:

Сэтгэгдэл бичих