Ослоор өөд болсон хүүгийн ар гэрийнхнийг цагдаагийнхан хайж байна

1bb314fff6e082a3d5c60f175c60bb91Энэ сарын 12-13нд шилжих шөнө зам тээврийн ноцтой осол гарчээ.   Хан-уул дүүргийн 16-р хорооны нисэхийн замд нэр, хаяг нь тодорхойгүй 10-12 насны эрэгтэй хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна.

Тэрээр ГССҮТ-д эмчлэгдэж байгаа өөд болсон гэнэ. Хэрэг гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ар гэрийнхэнийг нь олоогүй ажээ. Харин осол гаргасан жолооч саатуулагдаж шалгагдаж байгаа гэдгийг албаны хүн мэдээллээ.

Гэрэл зураг дээрх хүүг таньж мэдэх хүн цагдаагийн байгууллагад хандана уу.

 


URL:

Сэтгэгдэл бичих