Түүхэнд хамгийн олон хүний аминд хүрсэн 10 үйл явдал

Mongolian3

Хүн төрөлхтний түүх гэдэг байнгын дайн самуун, цус урсгасан үйл явдлаар дүүрэн байж хэдэн зуун сая хүний аминд хүрч, асар их эвдрэл сүйрэл, гай гамшиг дагуулж байж. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их цус урсгаж, олон хүний аминд хүрсэн 10 үйл явдлыг толилуулж байна.

1.    Атлантикийг гаталсан боолын худалдаа. 15 сая 


Атлантын далай гатлуулан боол наймаалах ажил 16 дугаар зуунд эхэлж 17 дугаар зуунд оргилдоо хүрсэн. Гол шалтгаан нь ердөө европчууд шинэ газар эзэмшихийн төлөөнөө. Тэд шинэ газартаа ажиллах хүч болгож баруун африкаас боол зөөх явцад нийт 15 сая хүн амь үрэгдсэн гэдэг.

2.    Юань гүрэн мөхөж Мин улс байгуулахад 30 сая 

Юань гүрнийг Чингис хааны ач Хубилай үндэслэж Хятадын түүхэнд хамгийн олон жил оршин тогтоносон. Тэдний удам нэг зуун жил төр барьж дараа нь Мин улс байгуулагдах тэр заагаар овог омгууд газрын төлөө байлдан, гэмт хэрэг газар авч, өлсгөлөн нүүрлэснээс хэдэн арван сая хүний амь үрэгдсэн.

3.    Лушанийн бослого. 36 сая 


Юань гүрэн байгуулагдах хүртэл 500 жилийн өмнө  Хятадад Тан гүрэн эрх барьж байлаа. Хятадын умард нутгийн генерал Лушань өөрийгөө эзэн хаан гэж нэрлээд засгийн эрхийн төлөө тэмцэж эхэлсэн. Лушанийн бослого 755 оноос 763 он хүртэл үргэлжилж энэ олон сая хүний аминд хүрчээ.

4.    Тайпины бослого. 40 сая хүн амь үрэгдсэн


Мянган жилийн тэртээ түүхэнд өөрийгөө Иисус Христийн төрсөн дүү хэмээн өргөмжилсөн Хен Сюцюань гарч ирэн “Тайпины тэнгэрийн улс” гэгчийг байгуулан тулалдаж эхэлсэн нь 40 сая хүний аминд хүрсэн гэдэг.

5.    Зөвлөлт Оросын аллага. 49 сая 


1917 онд байгуулагдсан коммунист Зөвлөлт Орос 1957 он хүртэл энэ олон сая хүний аминд хүрсэн цуст засаг байлаа. Эхлээд иргэний дайн, дараа нь өлсгөлөн, нүүлгэн шилжүүлж нутаг заах  ажил, бөөнөөр хорих лагерь-ГУЛАГ гээд. Ердөө л  эзэн Иосиф Сталины шинэ нийгэм байгуулах гэсэн коммунист хэнээрхэлд санал нийлээгүйн төлөө, зарим нь огт буруугүй атлаа…….

6.    Хятадын их өлсгөлөн. 43 сая 

Дахиад л хятад, гэхдээ коммунист хятад. 1958-1961 онд хятадад цаг агаарын таагүй байдлаас болж их ган нүүрлэж өлсгөлөн болсон. Гэхдээ эрх баригчид нь коммунист нийгэм байгуулах газар тариалан, эдийн засгийн туршилт хийсэн нь хамгийн их хохирол учруулах үндэс болсон. Энэ бүхэн 43 сая хүн өлсгөлөнгөөр амь алдахад хүргэсэн байна.

7.    Монголчуудын байлдан дагуулал 60 сая 

Хэний гар их цустай байна, тэр түүхэнд илүү мөнхөрч үлдэхийн жишээ бол Чингис хаан. Түүний байгуулсан эзэнт гүрэн манай гаригийн газар нутгийн 16 хувийг эзэлж байсан гээд бод. Монголчууд Азийг бүхэлд нь эзэлж хоёр зууны туршид дайснуудаа урьд хожид үзэгдээгүй харгислан хөнөөж байлаа. Хэрэв монголчууд барууныг, Европын эзэлсэн бол үүнээс  аймшигтай юм болох байж.

8.    Дэлхийн нэгдүгээр дайн 65 сая 

1914 онд өндөр хөгжилтэй орнууд хоёр хэсэг хуваагдан нэгдэж Европт ноёрхохын төлөө зөрчилдөн улмаар дэлхийн дайн дэгдээсэн. Окопны дайн гэдэг ч цэргүүдийг пулемётын галын өөдөөс шууд давшихыг тушаадаг ийм тактиктай дайн байсан. 1918 он хүртэлх дөрвөн жилд дэлхий урьд хожид үзэгдээгүй олон хүний амь, асар их хохирол амссан байлаа.

9.    Дэлхийн хоёрдугаар дайн 72 сая 

Хэдэн жил завсарлаад 1939 онд дэлхийн ноёрхлын төлөө дахиад л дайн дэгдлээ. Нэгдүгээр дайнаас хойш улс гүрнүүд хөгжиж, цэргийн шинэ шинэ техник, үхлийн зэвсэгтэй болсон байсан нь хоёрдугаар дайны хохирлыг асар их нэмсэн. ЗХУ, түүний холбоотнууд дайнд ялсан хэдий ч хохирлын хэмжээ асар их.

10.     Америкийг колончилсон нь. 100 сая 


Христофор Колумб 15 дугаар зуунд шинэ тив нээсэн нь шинэ эрин үеийн эхлэл байсан нь үнэн. Европчууд шинэ газарт өөрийн суурьшил олж авахын төлөөнөө улайрцгаалаа. Гэтэл тэнд нутгийн уугуул оршин суугчид байлгүй яахав. Ингээд л Умард, Өмнөд америкийг өөрийн болгох гэсэн  эзлэн түрэмгийлэгчид, нутгийн иргэдийн хоорондох дайн ийм хохирол дагуулсан. Энэ зэвсэгт мөргөлдөөний зэрэгцээ европоос тээж очсон элдэв өвчнөөр асар олон хүн амь алдсан. Европчуудтай хийсэн энэ тэмцлийн явцад америкийн уугуул иргэдийн 80 хувь нь амь алдсан.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.