Цагааннуурын боомтоор 238 хайрцаг сум оруулсан орос иргэд Баян-Өлгийгөөс баригджээ

цгааннурОХУ-тай хиллэдэг Цагааннуурын боомтоор их хэмжээний сум хоёрдахь удаагаа амжилттай хил нэвтэрчээ. Өмнө нь мөн л сум оруулаад эцэстээ гаалийнхан металл илрүүлэгчдээ буруу өгөөд дууссан. Энэ удаад бас л алдаж. Оросын иргэн Махметов Ерболат Бакытович, Аменов Ерболат Муратович нар нь бидний нэрлэж заншсанаар калибрийн сумыг Монголын хилээр ядах юмгүй аваад орчихжээ. Тэд Горно-Алтайн наад цалын Барангол сууринд нэгэн орос залуутай танилцаж мөнгөө нийлүүлэн 240 хайрцаг сумыг 120 рублиэр худалдан авчээ. Баян-Өлгийд нэг хайрцаг сум 50 мянган төгрөг хүрдэг тул Монгол оруулж зарахаар шийдэж. Сумаа ердөө машиныхаа арын суудал дор хийсэн агаад манай гаальчид машиныг нь шалгасан ч суудлыг нь сөхөж үзсэнгүй. Ингээд бүх сумаа амжилттай хил нэвтрүүлжээ. Харин Баян-Өлгийд ирсэн хойноо зарах гэж бантагнуулж байгаад баригдсан гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих