С.Батцэцэгт хөдөлмөрийн баатар цол олгоно

Монголын чөлөөт бөхийн холбоо өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Уг хурлыг нээж тус холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж баяр хүргэж үг хэлсэн бөгөөд Олимпийн аваргатай болохын ерөөл дэвшүүлэв. Мөн Л.Чинбат, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, Удирдах зөвлөлийн тэргүүлэгч Б.Болд, А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар баг тамирчиддаа баяр хүргэсэн юм. Энэ үеэр Д.Дагвадорж өндөр амжилт гаргасан С.Батцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олгуулах талаар Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандсанаа хэлсэн юм.

Чөлөөт бөхийн холбооноос Дэлхийн хошой аварга болсон С.Батцэцэгийн амжилтыг үнэлж 1кг АЛТ, Мөнгөн медаль авсан Б.Номин, П.Өнөрбат, С.Цэрэнчимэд нарт 500 гр АЛТ, хүрэл медальт Э.Бэхбаярт 300 гр АЛТ бэлэглэсэн юм.

Мөн Э.Бэхбаярт “Алтай” констракшн 2 өрөө байр бэлэглэх шийдвэр гаргажээ. Түүнчлэн П.Өнөрбатад “Хасу мегаватт” компани 2 өрөө байр, Б.Номинд “Гацуурт” компани 2 өрөө байр тус тус бэлэглэсэн юм. Харин Хөрөнгө оруулалтын банкнаас С.Батцэцэгт 3 өрөө байр бэлэглэсэн бөгөөд .С.Цэрэнчимэдэд МТС компаниас байр өгөхөөр болсон байна.

Энэ удаагийн Лас Вегаст болсон ДАШТ-д эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч нарт тус бүрт 2000 ам.доллар бэлэглэсэн бөгөөд Д.Сумьяабазар өөрийн найз О.Пүрэвбаатарт 10 сая төгрөг гардуулсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих