Кивигийн фэнүүд бухимдалтай байна

“Киви” хамтлагийнхан тун удахгүй зодог тайлах гэж байна гэсэн мэдээлэл цацагдаж эхэллээ. Харин энэ мэдээг сонссон тус хамтлагийн фэнүүд их л хүндээр хүлээж авахын зэрэгцээ бухимдаж байгаа гэнэ. Үнэнч фэнүүд нь гомдол байхад зарим нь харин “гурван өнгөтөн”-үүдийг  “Ямар бөх биш дээ, бас нэг их олон жил уран бүтээл хийсэн дуучид шиг ингэж аашлахын хэрэг байна уу. Юу ч хийж амжаагүй, хэдхэн дуу дуулсныхаа төлөө СТА хэмээх хүндтэй цолыг хүртсэндээ ийн эрдэж байгаа бололтой. Ингэж СТА цолны нэрийг гутааж байх гэж. Зодог тайлна ч гэх шиг. Зодгоо бус даашинзаа тайлах гэж байгаа юм биш үү” хэмээн бухимдаж байгаа гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих