Хилчдийн баярт зориулсан барилдаан өнөөдөр эхэлнэ

Өнөөдөр хил хамгаалах байгууллагын 82 жилийн ойн өдөр тохиож байна.

Тэртээх 1933 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн III тогтоолоор Цэргийн бөгөөд Хязгаар хэлтэс нэртэйгээр Дотоодыг хамгаалах газрын харъяанд байгуулагдаж байснаас хойш түүхт 82 жилийг ардаа үджээ.

Эх орныхоо торгон хилийн нүд салгалгүй манаж байдаг нийт хилчин дайчид, үе үеийн ахмадуудад зориулсан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд эхэлнэ. Барилдаанд улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглох юм байна.

Мөн энэ сарын 19-нд Баянзүрх дүүргийн 50 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан болох ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих