Өнөөдөр Улаанбаатарт 19-21 хэм дулаан байна

Улаанбаатарт шөнөдөө үүлшинэ бороо орно, өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө түр зуур секундэд 16-18 хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 10-12 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
Төвийн нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө сэрүүсч Хөвсгөлийн уулархаг нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Хангайн уулархаг нутаг, Орхон Сэлэнгийн саваар 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө бүх нутгаар 19-24 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 14-19 градус, өдөртөө сэрүүсч нутгийн хойд хэсгээр 20-25 градус, өмнөд хэсгээр 24-29 градус дулаан байна.
Говийн нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 17-22 градус, өдөртөө Дундговийн нутгаар сэрүүсч 22-27 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.

URL:

Сэтгэгдэл бичих