Ганган Төгсд Жүжигчин Г.Эрдэнэбилэг тоглохоор болжээ

Боловсрол суваг телевизийн зохион байгуулан явуулсан “Кино код ” төслийн хүрээнд үзэгчдийн хүсэлтээр “Ганган Төгс” нэртэй түүхэн кино шалгарсан билээ. Кинонд эртний зоригт шилийн сайр эрсийн түүхийг харуулах аж. Гурван сарын турш үзэгчдийг дэлгэцийн өмнө уясан, “Кино код” нэвтрүүлэг өндөрлөж, “Ганган Төгс”-ийн дүрд УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг тоглох боллоо. Түүнтэй дуучин, жүжигчин М.Мягмар, УДЭТ-ын жүжигчин А.Алтантөр, П.Баттөр, чөлөөт уран бүтээлч Г.Бямбадорж нар өрсөлдсөн билээ. Харин Г.Эрдэнэбилэгтэй сүүлийн шат хүртэл өрсөлдсөн А.Алтантөрийг, Ганган Төгсийн найз Тугаагийн дүрд тоглуулах болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих