Нэвтрүүлэгч Д.Одзаяагийн хариулт

Ямар сургууль төгссөн бэ? Ямар хичээлээр бэлдэж конкурс өгсөн бэ? Яагаад нэвтрүүлэгч болсон бэ? гэх төрлийн асуулт сүүлийн үед маш их байна. Нэг бүрчлэн хариу өгөх боломжгүй байгаа учраас энэ постоороо дэлгэрэнгүй хариулая гэж бодлоо.

1. Конкурс Англи хэл, Орос хэл, Нийгмийн ухаан гэсэн 3 хичээлээр өгсөн. Англи хэлний оноогоороо Хүмүүнлэгийн ухааны их сургуульд тэнцэн орж байлаа.

2. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг Гадаад харилцааны менежер – Англи хэлний орчуулагч гэсэн хос мэргэжлээр төгсөөд, төгссөн цагаасаа хойш МҮОНТ-д нэвтрүүлэгчээр ажиллаж байна.

3. Анх МҮОНТ-ийн “MM Today” англи мэдээний албанд англи хэлний орчуулагчийн дадлага хийж тв-тэй танилцаж байлаа. Тэр цагаас л Телевизийн нэвтрүүлэгч болох мөрөөдөлтэй болж, бэлдэж эхэлсэн. Нэвтрүүлэгч хүн гадаад хэлний мэдлэг сайтай, эх хэлээрээ цэвэр сайхан ярьдаг, өөрийгөө бусдад ойлгуулах харилцааны өндөр ёс суртахуунтай байх хэрэгтэй байдаг. Тиймээс миний суралцаж төгссөн сургуулийн зааж сургасан бүх л хичээл одоо ажиллаж байгаа минь салшгүй холбоотой.

4. Энэ жилээс Сэтгүүл зүйгээр сурахаар магистрын ангид бүртгүүлсэн байгаа.

5. Зураглаач, сэтгүүлч, нэвтрүүлэгч, найруулагч, жолооч, инженер техникийн ажилтнууд гээд бүгд гар нийлэн ажиллаж байж сайн бүтээл гардаг, телевиз гэдэг бол хамтын, багийн бүтээл. Анх л телевизэд орсон цагаас минь өөрийн дүү шиг, охин шиг хайрлаж, зааж сургаж ирсэн хамт олондоо баярлаад баярлаад баршгүй…

Энэ постондоо их ирдэг асуултанд дэлгэрэнгүй хариулахын хажуураар хамт олондоо бас БАЯРЛАЛАА гэж хэлмээр санагдсан юм.


URL:

Нэр: kkk Огноо: 17 September 2015

ene avgai borlogdokh geed yadaad bga yum baikhdaa yanz bureer l uuriiguu surtalchlaad baikh yum shuud Myangaa metiin nukhduudruu khandaachee

Нэр: kkkmal Огноо: 17 September 2015

naadah chin ugasa nuhurtei malaa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.