Дэлхийн хошой аварга С.Батцэцэгийн талархал

123fsd1fsd

АНУ-ын Лас-Вегас хотноо болсон ДАШТ-ээс дэлхийн хошой аварга болсон С.Батцэцэг баг хамт олон, тусалж дэмждэг хүмүүстээ талархал илэрхийлжээ.

Тэрбээр “Lasvegas 2015 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож алтан медаль хүртлээ энэ амжилтыг гаргахад тусалсан Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэнд спортын яам, Биеийн тамир спортын хөгжлийн төв, Чөлөөт бөхийн холбоо болон удирдлагууд, Хил хамгаалах ерөнхий газар, “Хилчин” спорт хороо, “Хишиг арвин индустрал” ХХК, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хамт олондоо үргэлж тусалж дэмждэгт маш их баярлалаа. Шигшээ багийн хамт олон бэлтгэл хангагчид найзууд бөхийн эрдмээ зааж буй шигшээ багийн дөрвөн багш дасгалжуулагч нартаа гүн талархал илэрхийлэн цаашдаа хичээх болно гэдгээ хэлье. Бөхийн спортод хөл тавиулсан Д.Дондов багшдаа баярлалаа” хэмээсэн байна.

Мөн “Дээлийн захаа мушгиад бурхандаа залбирч суудаг Монголын ард түмэн Америкт амьдарч байгаа Монголчууд сэтгэл нэгт ахан дүүстээ маш их баярлалаа Монголдоо тэмцээнд орж байгаа юм шиг сайхан байсан шүү. Багийн Эмч Ч.Насанбат М.Саранцацрал массажистууддаа баярлалаа та бүхний минь сэтгэл шингэсэн болохоор бид Манай багийнхан амжилтаар дүүрэн явдаг юм шүү” хэмээн бичжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.