Орос “Лалын улс”-т хамтаар цохилт өгөхийг уриалав

Оросын ГХЯ-ны 16-ны өдөр нийтэлсэн нэг тайланд тэмдэглэхдээ, холбогдох талууд НҮБ-ын санаачилгын дагуу хэт даврагч “Лалын улс”-ад хамтран цохилт өгөх ёстой гэжээ. Мөн “Лалын улс”-тай тэмцэл хийхэд олон улсын хуульд суурилж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх ёстой гэжээ.

Тайланд мөн тэмдэглэхдээ, Америкийн удирдсан “Лалын улс”-ад цохилт өгөх олон улсын холбооны ажлын үр дүн хязгаарлагдмал байна. “Агаарын дайралт болон тусгай армийн цэргийн ажиллагаа Сири болон Ирак дахь террорист халдлагыг хориглож чадаагүй.” Сирийн засгийн газрын арми бол Сирийн нутаг дахь “Лалын улс”-тай тэмцэл хийх гол хүчин мөн гэдэгт Орос улс эргэлзэхгүй хэвээр байна гэжээ.

ХОУР


URL:

Сэтгэгдэл бичих