ЗТЯ-ны газрын даргаар Б.Занданбат гэгч төрөөс төрсөн тэрбумтан байдаг юм байна

М.Зоригт: ЗТЯ-ны газрын даргаар төрөөс төрсөн тэрбумтан байдаг юм байна

Төрөөс маш олон тэрбумтнууд төрсөөр байна. Түүний нэг нь Б.Занданбат гэгч. Одоо Зам, тээврийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байна.

1442291497_493079355f77450e4cbc41

Б.Занданбат нь Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа сүүлийн хоёр жилийн хугацаанд 1 тэрбум 418 сая төгрөгөөр өөрийгөө шагнасан эрхэм хэмээн хэвлэлүүд бичиж байна. Яагаав нэг хэсэг татварын хэлтсүүд татварын төлөвлөгөө, үр дүнгийн гэрээ нэрээр өөрсдийгөө шагнаж урамшуулдаг тухай мэдээллүүд гараад байсан. Нийслэлийн татварын газар л гэхэд 771 сая төгрөг, Баянгол дүүргийн татварын хэлтэс 1,1 тэрбум төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтэс 1,4 тэрбум, Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс 1,3 тэрбум, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс 2,6 тэрбум төгрөгийг урамшуулал авсныг мэргэжлийн хяналтын газраас шалгалтаар тогтоож, шуугиан болгоогүй юу. Тэгвэл тэр шуугианы эздийн нэг Б.Занданбат гэгч өнөөдөр Зам тээврийн яаманд тамга атгаад сууж байна.

Энэ тухай шинээр томилогдсон сайд М.Зоригт “ЗТЯ-ны газрын даргаар төрөөс төрсөн тэрбумтан байдаг юм байна” хэмээн жиргэжээ.

 

 

Амар  undesten

 


URL:

Нэр: Зочин Огноо: 18 September 2015

энэ Зоригт гэж өчүүхэн боожгой шүү. Худлаа зураг дарсан, охин хүүхний хормой хот ярьсан баагий сайд болоод шаачхымаа

Сэтгэгдэл бичих