Ерөнхий сайд С.Батболдоос Оюу толгойн талаар ”байцаахаар” асуулга хүргүүлжээ

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Д.Ганхуяг, Г.Баярсайхан, Ц.Даваасүрэн, Ц.Шинэбаяр нарын гишүүд Ерөнхий сайд С.Батболдод Ашигт малтмалын тухай хууль, тогтоомжийн зарим заалтын хэрэгжилтийн талаар асуулга тавьж, асуулгын хариуг чуулганы нэгдсэн хуралдаанд сонсох хүсэлт гаргажээ. Асуулгад “Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахтай холбогдсон УИХ-ын 40, 57 дугаар тогтоол мөн гэрээ байгуулснаас хойш төслөөс Монгол Улсад ногдох орлого, ашгийг нэмэгдүүлэх байдлаар өөрчлөлт оруулах эсэх, түүнчлэн гэрээний зарим заалтын хэрэгжилт, Таван толгойн ордыг хуульд зааснаар эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын явц, энэ төслийг хэрэгжүүлэхтэй холбогдсон УИХ-ын 40, 39 дүгээр тогтоолуудын зарим заалтын хэрэгжилт зэрэгтэй холбогдуулж Засгийн газрын хийж буй ажлын явц, байр суурийн талаар доорхи асуултын дагуу тодруулъя. Гэрээ байгуулагдсанаас хойш Оюу толгой ордын”А” лицензийг эзэмшигч “Оюу толгой Айвенхоу” ХК-ийн хувьцааны үнэ олон улсын хөрөнгийн зах зээл дээр олон дахин өссөнөөр уг компани 10 гаруй тэрбум ам.долларын санхүүжилт босгоод байгаа тухай мэдээлэл гарсаар байна. Энэ санхүүжилт энэ ордыг ашиглах компанийн 34 хувийн хүүтэй мөнгөөр худалдан авч эзэмших болсон нь Монголын талд хэрхэн нөлөөлж, ямар үр ашигтай тусч байгаа талаар мэдээлэл авмаар байна” гэжээ.
Д.ДОРЖ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.