Ирэх долоо хоногт нойтон цас орж, сэрүүснэ

Сүүлийн өдрүүдэд цаг агаар тогтуун, өдөртөө 18-28 хэмийн дулаантай байгаа билээ. Тэгвэл энэ сарын 24, 25-ны өдрөөс эхлэн бороо болон нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурч хүйтрэх төлөвтэй байгааг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс анхаарууллаа.28aa44_ab2f3a_xuiterne_x800_x800Энэ сарын 17-24-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр тариалангийн төв бүс нутгаар энэ сарын 21-нд зарим газраар бороо, 24-25-нд ихэнх нутгаар бороо нойтон цас орох төлөвтэй. Салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10м/с, 19, 21, 24-нд түр зуур 14-16 м/с хүрч шороогоор шуурна.

Агаарын температур 17-20, 23-нд шөнөдөө 0-5 хэм өдөртөө 16-21 хэм дулаан, 21-22-нд шөнөдөө хоёр хэм дулаанаас гурван хэм хүйтэн өдөртөө 12-17 хэм дулаан, 24, 25-наас сэрүүсч шөнөдөө 3-8 хэм хүйтэн өдөртөө 5-10 хэм дулаан байх төлөвтэй байна.

Харин зүүн зүгийн тариалан бүхий нутгаар энэ сарын 20-нд Хэнтийн нутгаар, 21,24-нд Хэнтий, Дорнодын зарим нутгаар, 22-нд Дорнодын зүүн хэсгээр бороо орно. Энэ сарын 24-нд шөнөдөө Хэнтийн хойд хэсгээр нойтон цас орох төлөвтэй. Салхи зүүн буюу баруун өмнөөс 22-нд хойш эргэж 5-10 м/с, 22,24-нд түр зуур 12-16 м/с хүрч шороогоор шуурна.

Агаарын температур 17, 22-нд сэрүүсч Хэнтийн хойд, Дорнодын зүүн хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн өдөртөө 10-15 хэм дулаан, бусад хугацаанд бага зэрэг дулаарч шөнөдөө дөрвөн хэм дулаа-наас нэг хэм хүйтэн өдөртөө 17-22 хэм дулаан байна. 25-наас сэрүүснэ хэмээлээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.