Усейн Болт дэлхийн аваргын 100 метрийн гүйлтээс дуулиантайгаар хасагдлаа

Дэлхийн хамгийн хурдан хүн Усейн Болт Өмнөд Солонгосын Тэгүд болж буй хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 100 метрийн зайн гүйлтийн гарааны зурхай дээрээс дохионоос өмнө гарснаар дуулиантайгаар хасагдлаа.
Гэлээ ч Ямайк улсад аваргын алтан медаль очсон юм. Ямайкийн гүйгч Йохан Блейк 9.92 секунд хурдалж, түрүүллээ.
Дашрамд сануулахад, Усейн Болт 100 метр 9.58 секунд хурдалж, дэлхийн дээд амжилтыг тогтоосон билээ.

Р.Гэгээ

URL:

Сэтгэгдэл бичих