Beyonce жирэмсэн гэдгээ зарлалаа

Хөгжмийн ертөнцийн хамгийн баян хос нэрт реппер Jay-Z болон дуучин Beyonce нар тун удахгүй үрийн зулай үнэрлэх гэнэ.
Олон жилийн жирэмсэн боллоо, худлаа байжээ гэх мэт мэдээлэл дунд амьдарсан хатагтай Beyonce MTV Video Music Awards-ын улаан хивсний ёслолд оролцох үедээ жирэмсэн гэдгээ зарлажээ.
Өдгөө 29 настай дуучин бүсгүй сул загвартай улаан өнгийн гоёмсог даашинзаар гангарч, алмаазан шигтгээ бүхий ээмэг бугуйвч зүүсэн байжээ.
Хосууд 2008 онд хуримаа хийсэн ба ийнхүү гурван жилийн дараа анхны хүүхдээ хүлээж байна.

О.Нар


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих