Татварын дарамт хувийн хэвшлийг сөхрүүлж эхлэв үү

timthumb (1)УИХ-ын  2015 оны хаврын ээлжит чуулганаар Үйлдвэрлэлийг дэмжих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг баталсан.

Эдгээр хууль батлагдсан нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх чухал арга хэмжээ болж байгаа, дотоодод үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг гадагш гаргахад татварын дэмжлэг үзүүлэх, гадаад бараа хямд үнэтэй байсан ч тендерт шалгарах боломжгүй болж байгаа зэрэг нааштай өөрчлөлт хийгдэж байгааг тухайн үедээ онцолж байсан.
Түүнчлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг баталсан. Дээрх хууль батлагдсанаар нэмэгдсэн өртгийн албан татварын босго 10 сая төгрөг байсныг 50 сая төгрөг болгож, татварын хоёр хувийн буцаан олголт олгохоор болсон юм. Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэх бөгөөд Засгийн газар энэ хугацаанд хууль хэрэгжүүлэх бэлтгэлийг сайтар хангахад анхаарах хэрэгтэйг ч хэлж байв. Ийнхүү НӨАТ-ын босго нэмэгдсэн. Тэгвэл саяхнаас татварын дарамтаас болж хувийн хэвшлийнхэн хэцүүдэж байгаа тухай яригдах болов.

Хамгийн ойрын жишээ дурдахад, “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг татварын дарамтад өртөж, “хөл гараа тушуулчихаад” ажиллах боломжгүй байгаагаа зарласан юм. Түүний хувьд хоёр тэрбумын хөрөнгөө барьцаалж 750 саяын хөрөнгө оруулалтыг бондоос авсан байна. Гэтэл өдгөө татварын дарамтад орохын зэрэгцээ эрүүгийн хэргийн сэжигтэн болж байгаа учраас дампуурлаа зарлаж байгаагаа мэдэгдсэн. Олон нийтийн сүлжээнд татварын талаарх асуудал нэлээд хэд хоног яригдаж байна. Ийл гаргаж тавьсан нь энэ болохоос ихэнх бизнес эрхлэгчид энэ төрлийн зовлон нэгтэй байгаа аж. Тодруулбал, бизнес эрхлэгчид татварын акт торгуульд өртөж аж ахуйн нэгжийнхээ дансыг хаалгасан мэдээлэл маш олон байна. Тэгэхээр өдгөө хувийн хэвшлийнхэн татварын дарамтад өртөж эхнээсээ сөхөрч эхэлсэн бололтой.

Н.НАРАН
Эх сурвалж http://www.info.mn/

 


URL:

Сэтгэгдэл бичих