Охидыг хэрцгийгээр хөнөөсөн гэх Д.Идэрзаяагийн ялыг хэвээр үлдээлээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Идэрзаяад холбогдох хэргийг 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд, анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээжээ.

Б.Идэрзаяа нь 2014 оны 5 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд Б-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, толгойн тус газар нь танхайн сэдэлтээр чулуугаар цохиж, олон тооны шарх үүсгэн санаатай алсан, мөн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хохирогчтой хамт явсан Х-г толгойн тус газар нь чулуугаар цохиж, олон тооны шарх үүсгэн санаатай алсан буюу онц харгис хэрцгий аргаар хоёр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн юм.

Б.Анир


URL:

Сэтгэгдэл бичих