М.Зоригт: Нээлт хийж, тууз хайчлахгүй

Зам тээврийн яам өнөө өглөө шуурхай хуралдаанаа хийжээ. Энэ үеэр дараах шийдвэрүүдийг гаргасан байна.

Тодруулбал, Зам тээврийн сайд М.Зоригт хуралдааны үеэр, “Долоон жил ярьсан Дорнодын замын компаниудын гэрээг цуцалсан.

Энэ жил даланг 100 хувь, хучилтыг 80 хувь хүртэл хийнэ” гэдгээ мэдэгдээд “Хөгжлийн банк замын компанитай хийх гэрээнд хойрго хандаж улсын ажил цалгардуулсан. Энэ талаар Засгийн газарт танилцуулна.

Батсүмбэр-Партизаны чиглэлийн замыг тавьж дуусжээ. Нээлт хийж, тууз хайчлахгүй. ИНЕГ-ын дэд даргаар ажиллаж чадах, мэргэжлийн чадварлаг хүнийг хайж байна” гэж ярьжээ.

Түүнчлэн МИАТ-аар үнэгүй зорчсон Төрийн албан хаагчдын нэрсийн жагсаалт тус яаман дээр ирсэн бөгөөд энэ дагуу М.Зоригт МИАТ компанийг нэхэмжиллээ өг, үүний даар Зам тээврийн яам үнэгүй зорчсон хүмүүсийнхээ мөнгийг төлнө хэмээн онцолжээ.

Шуурхай хуралдаанаар Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын төвийг арилжааны банкны зээлийн нөхцөлөөр оффис барихыг нь хориглосон талаар шийдвэрийг гаргажээ.

Түүнчлэн тус яамны сайдын зүгээс Улаанбаатар хот дахь 44 гармыг шинэчлэх хүрээнд өнгөрөгч долоо хоногт өгсөн үүрэг даалгавар амжилттай хэрэгжиж эхэлсэн талаар хуралдааны үеэр танилцуулсан байна.

ЗТЯ

Р.Улам


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.