“Шилдэг 50 улс төрч”-ийг шалгаруулна

5lpijr6b40o4t34roumsbdrp6sОрон нутгийн “Шилдэг 50 улс төрч”-ийг шалгаруулах төсөл 21 аймагт амжилттай хэрэгжиж байна. Тодруулбал, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, EKHORON21.MN сайт, орон нутгийн телевизийн холбоо, орон нутгийн сонины нэгдсэн сүлжээ МЭРИ төв хамтран дээрх төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.

Уг төсөлд орон нутагт анхан шатны нэгжтэй улстөрийн намууд болон,  50 хүртэлх дэмжигчийн гарын үсэг цуглуулсан иргэн нэр дэвшин оролцох боломжтой юм байна.

Шилдэг улстөрчийг EKHORON.MN сайтын санал асуулга, үүрэн холбооны тусгай дугааруудад ирсэн мессеж түүнчлэн тухайн аймгийн хариуцлагатай ажил албаны нэр хүндтэй 100 эрхмийн өгсөн саналд үндэслэн шалгаруулна  гэдгийг  Орон нутгийн Хэвлэл мэдээллийн холбооны тэргүүн С. Шаравдорж хэллээ.

“Шилдэг 50 услтөрч” төсөл 8-р сарын 01-нээс 11-р сарын 25 хүртэл 4 сарын хугацаатай үргэлжлэх юм байна.

 

М.Март


URL:

Сэтгэгдэл бичих