Үрийн шингэнээр iPhone 6S худалдан авна

time2015920Time.com сайтад гар утасыг үрийн шингэнээр авч болох тухай сонирхолтой мэдээ гарчээ. Тодруулбал Хятадын Шанхай хотын нэгэн үрийн банк сонин сурталчилгаа хийж эхэлсэн ба уг сурталчилгааны уриа нь “ Та бөөрөө зарах хэрэггүй. Харин Шанхайн үрийн банк iPhone 6S-тэй болгоно” гэсэн утгатай ажээ.

 

Энэ нь 167 см-ээс дээш өндөртэй, дээд боловсролтой, ямар нэгэн хууч өвчингүй эрүүл эрчүүдийг 17 милли литр үрийн шингэнээ шинэ iPhone-ы үнээр буюу 6,000 юаниар ($942) зарахыг санал болгож байна. Уг урианд “Бөөрөө зарах хэрэггүй” гэсэн нь 2011 онд нэгэн 17 настай хүү шинэ iPhone, iPad авахын тулд нэг бөөрөө зарсан хэрэг гарч байсан юм.

 

Хятадын Сина Вэйбо нийгмийн сүлжээнд явуулсан санал асуулгаар эрчүүдийн 20 хувь үүнийг буруу шааж байгаа бол 27 хувь нь дэмжиж байна гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих