ТЭР ХЭНИЙ ӨМНӨӨС ЯЛ ҮҮРЭВ

12049307_1501813423468639_5000971083310088454_n (1)

ТЭР ХЭНИЙ ӨМНӨӨС ЯЛ ҮҮРЭВ

Таван өдөр үргэлжилсэн Л.Гансүх нарын шүүх хурал өндөрлөлөө. Шүүх хурлыг олон нийтэд нээлттэй хэлбэрээр явуулж, телевизийн эфирээр шууд цацсан нь энэ хэргийн талаар иргэд тодорхой ойлголт авч, хувийн дүгнэлт хийх боломж олгосон. Энэ хэрээр иргэдийн итгэл үнэмшил шүүгдэгчдийн талд үйлчилж эхэлсэн гэвэл хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, Л.Гансүх нарыг улстөрийн зорилгоор хилс хэрэгт гүтгэж байна гэх уур амьсгал нийгэмд ноёлж эхэлсэн юм. Энэ уур амьсгал шүүхийн танхимд ч нөлөөлж байгаа нь анзаарагдаж байв.

Шүүгчид эцэст нь шийдвэрээ гаргаж, энэ хэргийн гол зохион байгуулагч гэх үндэслэлээр Л.Гансүхт 4,6 жил жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлэх шийтгэл, нөгөө хоёрт нь торгох ял оноосноор таван өдөр үргэлжилсэн шүүн таслах ажиллагаа өндөрлөлөө. Гэхдээ үнэхээр Л.Гансүх энэ хэргийн гол зохион байгуулагч мөн үү гэдэг асуулт хариултгүй үлдэж байна. Үнэндээ бол НҮҮРС ХӨТӨЛБӨР-ийн автор нь экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг байсан. Тэр ч үүнийгээ тодорхой илэрхийлж, шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө ГАНСҮХЭД ҮҮРЭГ ӨГСӨН ХҮН НЬ БИ. ХАРИУЦЛАГА ТООЦОХ БОЛ НАДТАЙ ТООЦ гэж байв. Тэгэхээр Л.Гансүх гүйцэтгэгч төдий хүн байв уу. Үүнийхээ төлөө тэр хэн нэгний өмнөөс ял үүрэв үү гэсэн эргэлзээ дагуулсан асуултад шүүхийн шийдвэр хариулт өгч чадсангүй. Энэ нь Л.Гансүхэд хилсээр ял оноосон гэх хардлагыг улам бататгах шиг боллоо.


URL:

Сэтгэгдэл бичих