Монголд “D.Vision” дрифт тэмцээн зохион байгуулагдана

4fd0c12eb3b9c14e73e6bfe5d313482aОХУ-ын бүс бүрт зохион байгуулагддаг есөн томоохон тэмцээнийг нэгтгэж чадсан цор ганц дрифтийн тэмцээн тун удахгүй Монголд болох гэж байна.

Тодруулбал, ОХУ-д урьд нь бүсийн аварга шалгаруулах дрифтийн тэмцээн явагддаг байснаас тэдний дундаас шилдгийн шилдгийг тодруулах дрифт тэмцээн зохиогдож байгаагүй юм. “D.Vision” дрифт тэмцээн нь эдгээр бүсийн аваргуудын шилдгийн шилдгийг тодруулна гэдгээрээ онцлог аж.

Энэхүү тэмцээн манай улсад ирэх аравдугаар сарын 9-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Монгол улсын баг тамирчид ч эх орноо төлөөлөн оролцож хурд хүчээ өрсөлдүүлнэ.

Дашрамд дуулгахад, “Российский Дрифт Альянс”, “Уральская Лига Дрифта”, “Битва”, “Bullet Дрифт Битва”, “Drift Street Legal” зэрэг тэмцээнүүд Орост болж байсан билээ.


URL:

Сэтгэгдэл бичих