Пауэрлифтингийн ДАШТ-нд оролцох тамирчид 25-нд АНУ-ыг зорино

d5517e_IMG_20150923_111913_x800Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооныхон энэ сарын 28-наас аравдугаар сарын 3-ны хооронд болох ДАШТ, аравдугаар сарын 1-6-ны хооронд Оман Улсад болох хэвтээ шахалтын ААШТ-д оролцох тамирчдаа танилцуулж, мэдээлэл хийлээ.

АНУ-ын Денвер хотноо зохион байгуулагдах мастер ангиллын гурван төрөлт ДАШТ-нд 40-49 насны ангилалд зургаан тамирчин оролцох бөгөөд энэ Баасан гарагт буюу 25-нд АНУ-ыг зорих гэж байна.

ДАШТ-н оролцох багийн бүрэлдэхүүн

74 кг-н жинд С.Энхбат, 83 кг-н жинд н.Анхбаатар, 93 кг-н жинд Ю.Сүх-Очир, 105 кг-н жинд н.Өлзий-орших, -105 кг-н жинд н.Мөнхбаатар, 120 кг-н жинд З.Баярхүү, дасгалжуулагчаар МПНХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга

Хэвтээ шахалтын ААШТ-д оролцох багийн бүрэлдэхүүн

93 кг-н жинд н.Батбаяр, -105 н.Бархасбаатар ,120 кг-н жинд Д.Анхбаатар

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга “Манай тамирчид өнгөрөгч долоодугаар сарын 21-26-ны хооронд Хонгконгт болсон мастер ангиллын ААШТ-нд 23 хүний бүрэлдэхүүнтэй оролцож 22 тамирчин медаль хүртсэн амжилтаар багаараа Азийн аварга болоод ирсэн. Энэ бол Монголын пауэрлифтингийн түүхэнд байгаагүй амжилт бөгөөд бид Азид рейтингээрээ тэргүүлж байна.

Бэлтгэлээ маш сайн хийсэн учраас ДАШТ, ААШТ-нээс аль альнаас нь медаль хүртэнэ гэсэн итгэлтэй байна.

Азийн аварга шалгаруулах тэмцээнд гаргасан амжилтаа бататгаж, Дэлхийд аль хавьд явж байгаагаа мэдэхээр бид ДАШТ-ийг зорих гэж байна. Бэлтгэлээ маш сайн хийсэн учраас ДАШТ, ААШТ-нээс аль альнаас нь медаль хүртэнэ гэсэн итгэлтэй, зорилготой явж байгаа.

Манай холбоо 2003 онд байгуулагдсан бусад спорттой харьцуулахад шинэ залуу холбоо хэдий ч Азиас 80 гаруй, Дэлхийн гурван медаль хүртээд байна. Хурдтай хөгжиж, хичээллэгсдийн тоо эрс нэмэгдэж байгаа манай холбоог, тамирчдыг дэмжээч ээ, нэг тэмцээнд оролцох зардалд ч болов дэмжлэг үзүүлээч гэж төр засгаасаа хүсмээр байна” гэлээ.

ikon.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.