Бразильд болох олимпын уриаг зарлалаа

Бразилийн эрх баригчид тус улсын Рио де Жанейро хотноо 2016 онд болох зуны олимпын наадмын уриаг баталж, олон нийтэд зарлажээ. Олимпыг зохион байгуулагчид “Бид бүгд Бразиль орон” хэмээх уриаг сонгосон байна.

Бразилийн Ерөнхийлөгч Дилма Русефф тамгын газрынхаа олон нийттэй харилцах албаны ажилтнуудтай хэлэлцсэнийхээ дараа энэ уриаг сонгосон аж. Энэ урианаас гадна “Хөлс алт болон хувирдаг” зэрэг хэд хэдэн хувилбарыг хэлэлцсэн боловч мэргэжилтнүүд уг уриаг Бразилийн тамирчдын амжилттай шууд холбож үзнэ хэмээн дүгнэжээ.

Харин тус улсын тамирчид энэ наадмаас олон алтан медаль авах найдвар бага аж. Зуны олимпийн ээлжит наадам Рио де Жанейро хотноо ирэх оны наймдугаар сарын 5-21-нд болно.

Өмнөд Америкт анх удаа зохион байгуулах энэхүү наадамд 10 мянган гаруй тамирчин оролцох юм. Бразилийн холбооны Засгийн газраас тус наадмыг зохион байгуулахад зориулж, 5.3 тэрбум бразиль риал (1.36 тэрбум ам.доллар) баталсан байна.

Ж.Ням


URL:

Сэтгэгдэл бичих