С.Цэрэнчимэд доод жиндээ барилдана

Лас-Вегас хотноо зохиогдсон чөлөөт бөхийн Дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцсон Сүхээгийн Цэрэнчимэд дараа жилийн Риогийн олимпод 58 кг-ийн жинд оролцохоор бэлтгэлээ хийж эхэлжээ. МЧБХ-ны удирдлагууд багш дасгалжуулагч нар ярилцсаны үндсэн дээр ийм шийдвэр гаргажээ.

Түүний зодоглосон 60 кг-ийн жин олимпын жинд багтдаггүй учраас түүнийг жин хасуулж оролцуулахаар болжээ. Дээр жинд нь С.Батцэцэг барилддаг учраас С.Цэрэнчимэд доод жиндээ барилдах аж. Он гараад Монгол болон Казахстанд олимпийн эрх олгох тэмцээн болно. Энэ тэмцээнд амжилттай оролцож байж тэрбээр эрхээ авах юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.