Биеийн тамирын дээд сургуулиудад хөлбөмбөгийн багш, дасгалжуулагчын ангийг нээнэ

МХБХ-ноос 2011 оныг “Сургалт, бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан энэ хүрээнд үйл ажиллагаагаа түлхүү явуулж байна. Энэ холбоо МУБИС-ийн харьяа БТДС, ҮБТДС, Мон-Алтиус сургуулиудтай хамтран Хөлбөмбөгийн боловсрол эзэмшихийг хүсдэг залуучууддаа маш том боломжийг олгож байна. Ингээд сургалтын ангийг тухайн сургуулийн спорт тоглоомын анги дээр түшиглэн нээж байгаа юм байна.

Өнөөдөр эдгээр сургуулиудын удирдлагатай, МХБХ-ныхон хамтын ажиллагаанд гарын үсэг зурлаа. Мөн МХБХ-ноос хамтран ажиллахаар болж байгаа сургуулиудад хөлбөмбөгийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмж өгөх бол энэ ангид элссэн оюутан залууст хөлбөмбөгийн хувцас өмсгөл өгөхөөр төлөвлөжээ. Сүүлийн үед хүүхэд, залуучуудын дунд хөлбөмбөгийн спорт эрчимтэй хөгжиж байгаа.

Энэ хөгжлийг бүрэн боловсролтой залуучууд зөв замд нь оруулахын тулд зөв техник, ухаан, тактикийг зааж сургаснаар Монголын ирээдүйн сайн хөлбөмбөгчид төрөн гаха болно гэж МХБХ-ныхон хэлж байлаа. Өнөөдөр МХБХ, ҮБТДС, БТДС, Мон-Алтиус сургуулийн удирдлага хамтын ажиллагаанд гарын үсэг зурсан бол энэ ажил 9-р сарын нэгнээс буюу хичээлийн шинэ жилээс хэрэгжиж эхлэх аж.

А.Алтанчимэг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих